"....." цааш унших »
Zuko's world
Welcome to my world
"....." цааш унших »
Насан туршдаа сэтгэлээ чилээлгүй
Намайг тэр хайрлах л байсан даа гэж гэмшилгүй
Намуухан зөөлнөөр хайртай гээд хэлчихье
Намрын салхи эзэнд нь дуулгана биз ээ
Өөрөөсөө өөр хэнийг ч зовоолгүй
Өөр хэн нэгэнд горьдлого төрүүлэлгүй
Өвөртөө аяархан хайртай гээд хэлчихье
Өвлийн салхи эзэнд нь дуулгана биз ээ
Харсан болгонд сэтгэл алдралгүй
Харамчхан зүрхээ хэн нэгэнд алдчихалгүй
Хайртай гээд хайхрамжгүйхэн нэг хэлчихье
Хаврын салхи эзэнд нь дуулгана биз ээ
Зүггүйтэж хэн нэгний сэтгэлээр наадалгүй
Зүрхээ шархлуулж өөрийгөө бас зовоолгүй
Зүгээр л хайртай гээд хэлчихье
Зуны салхи эзэнд нь дамжуулах биз ээ
Намуухан зөөлнөөр хайртай гээд шивнэе
Намайг хэлснийг хэн ч бүү анзаараг
Нартад түүнийгээ сэтгэлдээ л би тээе
Надад хайртай бол хүрээд л ирэг
Дуулим энэ хорвоод хэн болж төрснөө мартчихаж
Өөрөө өөрийгөө олохгүй төөрч явсаар байтал
Өнөөх залуу нас минь хол орхин одох вий дээ.
"....." цааш унших »
Хүсэл мөрөөдлөөр жигүүр хийж
Хөх тэнгэрт дүүлэн нис
Итгэл хайраар сэлүүр хийж
Энгүй далайд шумбан жарга
Энэ хорвоод ирсэн
Эгэл биш энэ өдрийг
Ажил хийж өнгөрөөх чинь
Аа яа яа муу байна даа
Хамрын хийд, энергийн төв, хүслийн хар уул гээд л Дорноговь аймаг гайхуулах юм ихтэй ард түмэн. Би нь анх говь гэдгийг хараад ийм айхтар нүд алдам тал байдаг аа л гэж бодож байлаа. Зүүнбайнгийн цэргийн ангид байгаа ах дээрээ очих гэж явж байснаа санаж байна. Тэгэхэд элс нь хашаатайгаа чацуу болсон байсныг хараад энэ их элсийг яах гэж энд ингэж овоолсон юм бол оо? л гэж бодож байлаа. Гэтэл тэнд салхи гарч шуурга шуурахаараа ямар байдгийг төсөөлж ч үзээгүй байсан юм билээ. Түүнийг нь хэзээ хойно саяхан мэдсэн гээч.
"Миний дараагийн аялал" цааш унших »
"....." цааш унших »
Хөөрхөн бүсгүй автобуснаас буусан
Хөөрхөн нь болоод дагаж буусан
Хаа хүрэх нь вэ гэж яриа өдсөн
Хадмынхруугаа гээд яаруухан алхсан
Хөөрхөн бүсгүй автобуснаас буухад нь
Хөөрхөнд нь болоод дагаж буусан
Хөөрхөн тэр нас минь одоо
Хөвгүүдэд л яваа ...
Хайрын баланд мансуурч агаарт дүүлэн нисэхдээ
Ханийн жаргал гэдгийг амлаж байсан хосууд
Хан хорвоогийн элгэнд нэгэн бүл нэмж
Хатан дэлхийг уярааж ханьсахын жаргал эдлэх юм

"Бурхнаас заяасан хайр" цааш унших »
"Бүх найзууддаа" цааш унших »
Сэтгэл хоосроод ...
Зүрх чичрээд ...
Бие нэг л хоосон болчихож
Зүүд эзгүйрээд...
Бодол үймрээд ...
Сэтгэл нэг л эмзэг болчихож

Сэтгэл нэг л гэгэлзээд уйтай байна
Сэрүү татаад гадаа хүйтэн байна
Бодол үймрээд нэг л хэцүү байна
Бороо үгүйлээд сэтгэл гунигтай байна.

"2010.06.21" цааш унших »
Харахад зүс нь сайхан тэр залуу
Ханилахад сэтгэл нь гундуу гэдгийн хэн мэднэ
Үзэхэд өнгө нь гоёмсог тэр эр
Өр зүрх нь хатуу гэдгийг яахан танина
Хоромхон зуур ханьсах залуу насан
Хоёр заяахгүй ганц л олддогийг хожим нь ухаарах
Дэгэж дэрвэж явлаа ч энэ гэнэн насан
Дэндүү хурдан зуурдхан өнгөрдөгийг хойно мэдрэх
Ай залуу нас чи
Алтаар уйлавч эргэж заяахгүй
Эгэл биш энэ л амьдралд
Эргэж ирэхгүй буцаж олдохгүй...
Харахад зүс нь гоёмсог залуу
ханилахад сэтгэл нь гудгуу гэдгийг хэн мэднэ
үзэхэд өнгө нь сайхан тэр эр
Өр зүрх нь хатуу байхыг яаж танина
Хоромхон зуур ханьсах залуу насан
Хоёр олдохгүй ганц л заяадагийг өнгөрөхөд нь ойлгох
Дэгжэ вдэрвэж явлаа ч энэ гэнэ насан
Дэндүү хурдан зуурдхан өнгөрдөгийг хожим нь ухаарах
Уйтай зүрхний гүнд хөнгөн гуниг байвч
Учрал хагацлын хорвоод үргэж нисдэг орчлон
Бундан зүрхний гүнд нууцхан жаргал үлдэвч
Булингарт хорвоогинй тоосонд хийсэн арилдаг тавилан

Мартахыг хүссэн миний нандин дурсамж
Мартагдах шахсан чиний инээмсэглэсэн төрх
Хоног хоногоор цаашлах гэгээн хайр
Хором хормоор алслах уянгалаг аялгуу
Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий

Хар нүдэнд чинь
Намрын навч адил хөвөх
Биеэ үлдээгээд
Сэтгэл минь живж
Чамайг хайна.
"Миний 2 дахь аялал" цааш унших »
"Миний анхны аялал" цааш унших »


